Манай хамт олон

2015-05-28 15:09
Манай хамт олон

МАНАЙ ХАМТ ОЛОН


Цогтгэрэл овогтой Батгэрэл нь 1998-2002 онд МУИС-ийн Нийгмийн Ухааны Факультетийн Сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн. 2014 оноос Удирдлагын Академид Төрийн Удирдлагын менежерээр суралцаж байна.

2003-2008 онд IDF компанид менежер, 2012-2014 онд Монголын Залуучуудын Холбоонд Удирдлага, Хамтын Ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. 2014 оны 9 дүгээр сараас Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
 









Мажиг овогтой ТуяаМажиг овогтой Туяа нь 1988-1989 онд ЗХУ-ын Иркутск хотын Их сургуульд Орос хэлний бэлтгэл, 1989-1992 онд Украйны Киев хотын Анагаахын сургууль, 2000-2004 онд МУБИС-ыг Япон хэлний багш, орчуулагчаар, 2004-2006 онд МУБИС-ыг Хэл шинжлэлийн магистраар, 2006-2008 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Англи хэлний орчуулагчаар, 2009-2011 онд Удирдлагын Академийг Төрийн Удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Мөн 2003-2004 онд Токио хотын Азийн Их сургуульд Олон улсын харилцаа чиглэлээр, 2007 онд МҮХААҮ-ийн танхимд Даргын туслах, 2006 онд Япон Монгол төв-д Япон хэлтэй хөтөч, Япон хэлний багш, 2008 онд Токио хотын Сайтама Япон санд Япон хэл судлалаар тус тус мэргэжил дээшлүүлсэн. 2014 оноос Шихихутуг Хууль зүйн дээд сургуульд Эрх зүйч мэргэжлээр суралцаж байна.

2004-2010 онд Монгени цогцолбор сургуульд Захирлын туслах, Япон хэлний багш, ДДХС тэнхэмийн эрхлэгч, 2010-2014 оны 5 сар хүртэл Чингэлтэй дүүргийн ИТХ-д Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны ажилтанаар ажиллаж байв. 2014 оны 11 дүгээр сараас Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгт Сургалт, хөтөлбөр - гадаад харилцаа хариуцсан ажилтнаар ажиллаж байна. Англи, япон, орос хэлтэй.


Мөнхжаргал овогтой БадамхатанМөнхжаргал овогтой Бадамхатан нь 2012 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг Олон Улсын Худалдаа-Бизнесийн Удирдлага мэргэжлээр төгссөн.  2012 онд Монголын Хүний Нөөцийн Удирдлага Шинэчлэлийн Академид Хүний нөөцийн менежер, 2013 онд Англи хэлний академид Бизнесийн англи хэл, 2014 онд Монголын Лектор төвийн Хувь хүний хөгжлийн сургалтанд тус тус хамрагдсан.

2013 оноос Шихихутуг Хууль зүйн дээд сургуульд Эрх зүйч мэргэжлээр суралцаж байна. 2012 оны 9 сараас 2014 оны 6 сар хүртэл Монголын Залуучуудын Холбоонд Хүний нөөц, шагнал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгт Дотоод ажил - санхүү хариуцсан ажилтнаар 2014 оны 11 дугаар сараас ажиллаж байна. 
 






Батдэлгэр овогтой ДөлгөөнБатдэлгэр овогтой Дөлгөөн нь 2012 онд Монгол Улсын Их Сургуулийн ХХИС төгссөн. 2012 оны 1 дүгээр сард Монголын Лектор төвд Хувь хүний хөгжил сургалтанд хамрагдсан.

2012 оны 9 сараас 2014 оны 4 сар хүртэл Монголын Залуучуудын Холбоонд Салбар, нэгж хариуцсан ахлах мэргэжилтэн, 2014 оны 4 сараас 10 дугаар сар хүртэл Dream project group-т Ерөнхий менежерээр ажиллаж байсан. 2014 оны 10 дугаар сараас Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгт Зохион байгуулалт хариуцсан ажилтнаар ажиллаж байна.










Сүрэн овогтой Бадмаараг нь 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг Сэтгүүл зүйн бакалавр, 2004 онд тус сургуулийг Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй төгссөн. 2013 оноос Шихихутуг хууль зүйн дээд сургуульд Эрх зүйч мэргэжлээр суралцаж байна.
МУИС-ийн Хэвлэлийн алба “МУИС-ийн мэдээ” сонин, “Залуус” сонинд сэтгүүлч, FM 107 радиод ерөнхий менежер, 2012-2015 онд Монголын Залуучуудын Холбооны Мэдээлэл, судалгаа, олон нийттэй харилцах газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2015 оны 06 дугаар сараас Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн “Иргэний оролцоо” сэтгүүлийн Эрхлэгчээр ажиллаж байна. 
 













Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 22
  • НИЙТ:
  • 31 625