Зорилго, Зорилт

2015-05-28 15:07

МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН НИЙГЭМЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Зорилго: 
Монгол улс дахь Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх, нутгийн удирдлагын байгууллага, ИТХ-ын үйл ажиллагаа, шийдвэр тогтоолыг иргэдэд сурталчлах, орон нутгийн бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангаж ажиллах чиглэлээр олон улсын, үндэсний болон бүсчилсэн төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллахад тус байгууллагын зорилго оршино.

Ойрын зорилт:         
Нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, семинарыг зохион байгуулах, судалгаанд үндэслэсэн төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлэх, хурлын байгууллагуудын хоорондын харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өрнүүлэх, иргэд олон нийтэд орон нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр тогтоолыг сурталчлах, таниулах

Үйл ажиллагааны чиглэл:
  • Олон улсын нутгийн удирдлагын байгууллагуудтай хамтын ажиллагааг бий болгох, өргөжүүлэх, эрх зүйн болон бүтэц тогтолцооны харьцуулсан судалгаа хийх, туршлага судлах, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах
  • Нутгийн удирдлагын чиглэлийн олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай харилцаагаа хөгжүүлэх, богино болон дунд хугацааны төрөл бүрийн сургалтуудад нутгийн удирдлагын байгууллагын төлөөлөгчдийг хамруулах
  • УИХ болон төрийн бусад институтууд, Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудтай нутгийн удирдлагын байгууллагуудыг чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • ИТХ-ын төлөөлөгчдийн болон ажлын албаны ажилтнуудын мэдлэг, чадвар, чадавхийг дээшлүүлэх, нэмэгдүүлэхэд чиглэсэн, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүд, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх
  • Нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан гарын авлага, эмхтгэл, тараах материал, сэтгүүлийг цаасан болон цахим хэлбэрээр гаргах
  • Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах талаар бодит ажлуудыг хэрэгжүүлэх, Иргэний танхимын үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, өргөжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийг амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг зохион явуулах
Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн бүтэц
  • Удирдах зөвлөл /9 гишүүний бүрэлдэхүүнтэй/
  • Гүйцэтгэх захирал
  • Сургалт хөтөлбөр - гадаад харилцаа хариуцсан ажилтан
  • Зохион байгуулалт хариуцсан ажилтан
  • Дотоод ажил - санхүү хариуцсан ажилтан

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 28
  • НИЙТ:
  • 33 614